Торгомсог даавуун дээр бий болсон нvvрний тос, амьтны тосны толбыг арилгахын тулд бvлээн уусмалд хоолны халбага ус, хоолны халбага нашатырын спирт, цайны хал¬бага глицерин хийж, 10 минут байлгаад толбыг арилгаж, дараа нь цэвэр усаар угаана.
-Уруулын будагны толбыг спиртээр, хумсны лакны тол¬быг ацетоноор тун болгоомжтой, даавууны өнгийг өөрчлөхгvй арчина.
-Арьсан дээрх толбыг бензин эсвэл уусмалаар / цайны халбага нашатырын спирт, гурван хоолны халбага давсыг таван литр усанд уусгана/ норгосон алчуураар арчиж арилгана.
-Хиймэл vсэн эдлэлийг ижил хэмжээний бензин, хуурай грахмал хийсэн холимгоор цэвэрлэнэ. Хатсаны дараа сойзоор цэвэрлээрэй.
-Элгэн хvрэм, пальтог таван халбага усанд уусгасан халбага нашатырын спиртийн
уусмалаар цэвэрлэнэ. Дараа нь содын уусмалаар сайтар арчина.
-Кофе, какао, шоколадны толбыг арилгахдаа глицирин, давсыг хольж дээр нь асгаад цэвэрлэнэ.
-Зэвний ялимгvй толбыг нимбэгийн шvvсээр хэд дахин арчиж, индvvдсэний дараа угаавал арилна.